Дуучин Ану ШӨХТГ-ын даргаар ажиллана


Дуучин Ану буюу Ч. Уранхолбоо нь таван хүүхдийн ээж, сайн гэрийн эзэгтэй. Тэрбээр тавдугаар сарын 31-ний өдөр ШӨХТГ-ын даргын оронд ажиллах гэнэ.

Тодруулбал, уран бүтээлүүдээ ихэвчлэн хүүхдүүдэд зориулж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө дуу хоолой болсон дуучин маань ШӨХТГ-ын даргын оронд ажиллах үеэрээ хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад анхаарч ажиллах ажээ.

Харин тухайн өдөр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дуучин Анугийн туслахаар ажиллах бөгөөд ''Хүүхэд хэрэглэгч''- ийн асуудлыг анхааралдаа авч, шийдвэр гаргалгаа гаргахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.80
    2021/06/04

    Луйварчин хүүхэн л гэж их яригдах юм билээ.

    Хариулах
  • 192.82.69.5
    2021/05/26

    Bravo.

    Хариулах