ЭМЯ: Коронавирусийн 680 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 680 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 54414 боллоо. Үүний 634 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол хөдөө орон нутгаас 46 тохиолдол бүртгэгдсэн юм.

685 хүн эдгэрч, эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас гарчээ.Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48041 болж буй юм.

Мөн хоёр хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна