Ажилтнаа зодсон "МИАТ"-ийн хэлтсийн даргыг чөлөөлжээ


"МИАТ" компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар хүчтэй цохиж, зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Уг асуудалтай холбоотойгоор МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргасан байна. 

Тус мэдэгдэл "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэжээ.

С.Батсүх нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү гэх мэдээлэл бий.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/05/27

    Үүнд гайхах зүйлгүй МИАТ- д зүгээр л жирийн үзэгдэл ш дээ дарга нар нь шинээр орж ирсэн залуусыг ингэж л дэглэдэг байдаг л зүйл

    Хариулах
  • 192.82.69.5
    2021/05/27

    Уншиж гэгээрэхгүй болохоор ухамсар түй ч байхгүйн жишээ. Үрт хүн үрээрээ ,биет хүн биеэрээ гэж хэзээ ч юм нэг өдөр өөрийнхөө яргалалаас илүүг амсана .Жам нь ч тийм шүү дээ.

    Хариулах