Нийслэлийн зургаан байршилд дугуйн зам тавьж байна


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр  “Драгон бридж” ХХК, "МАЗ" ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин гүйцэтгэлийн хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хариуцаж байгаа аж.    Дугуйн зам тавьж байгаа байршлууд:  

  • Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам
  •  
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
  •  
  • Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
  •  
  • Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
  •  
  • Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
  •  
  • Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам тус тус тавьж байна. 

Ийнхүү нийт Зургаан байршилд 16.3 км дугуйн зам тавьж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.196
    2021/05/27

    Tugs tugulder gants yum ch bilee hiideg boloosoi

    Хариулах
  • 49.0.137.164
    2021/05/27

    Duguin zamiin hajuu zamiig ayulgui bolgoochee ! zovhon Zamiig ni tavichihaad hajuu hog saaduudiig ni orhichihood yawaad baihiin BOLIO !

    Хариулах