Ханх суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр дахин газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар тавдугаар сарын 26-ны 04:44 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 04:50 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.193.19
    2021/05/27

    Ene zun nileen tom gazar hudlult boloh ni dee

    Хариулах