ЭМЯ: Коронавирусийн 653 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

С.Гандэлгэр
2021/05/27

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 653 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 55067 боллоо. Үүний 625 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол хөдөө орон нутгаас 28 тохиолдол бүртгэгдсэн юм.

553 хүн эдгэрч, эмнэлгээс болон гэрийн тусгаарлалтаас гарчээ.Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 47356 болж буй юм.

Мөн хоёр хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна