Зам тээврийн ослын улмаас нэг хүүхдийн амь хохирч, зургаан хүн гэмтжээ

С.Гандэлгэр
2021/05/27

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс тавдугаар сарын 25, 26-нд нийт 537 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс 350 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт гурван хүн гэмтжээ. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүүхдийн амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Хүүхдийн амь хохирсон осол:

2021 оны тавдугаар сарын 25-ны 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч таван настай хүүхдийн амь хохирсон харамсалтай осол болжээ.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 85, орон нутагт 52 буюу улсын хэмжээнд 137 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна