Олимпын эрх авсан тамирчин бүрт 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-нд Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралд оролцохдоо олимпын эрх авсан болон Үндэсний шигшээ багийн тамирчдад нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгох, цалинг нь нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болсноо мэдэгдсэн юм. Үүнийхээ дагуу уг асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, “Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчин тус бүрт нэг удаа 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм байна.

Мөн үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг ирэх зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл 1.5 сая төгрөг болгож, цаашид 1.2 саяд барих шийдвэр гаргажээ. Түүнчлэн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын цалинг 1.5 сая төгрөг болгохоор болсон байна. Үүнд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо батлагдсан төсвөөсөө гаргах ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна