Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ФАЙЗЕР вакцин хийнэ


Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакцин хийх шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 89, хоёрдугаар тунгийн хамрагдалт 46 хувьтай байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар манай улс 4.7 сая тун вакцин татан авчээ. Хамгийн сүүлд буюу урд шөнө "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин авчээ. Файзер вакциныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хийхээс гадна эмчийн заалттай хүмүүст хийх юм байна. Улсын хэмжээнд 53 мянган эмэгтэй байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.