Холливудын өнгөцxөн хайр: ''Шившгээ'' дэлгэсэн хос

2020 оны 07 сарын 09

Хосуудын харилцаанд муудаж сайдах явдал бишгүй л гардаг. 2016 онд 15 сарын хамтын амьдралаа эцэс болгохоор шийдэж салах өргөдлөө өгсөн цагаасаа хойш жүжигчин Жонни Депийг янз бүрийн гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүхэд дуудсан хүн бол жүжигчин Эмбер Херд. Үзэгчид, шүтэн бишрэгчид нь энэ бүх хугацаанд Жонни Депийг харгис, хэрцгий, гэр бүлийн хүчирхийлэгч мэтээр төсөөлж, продюсерууд хүртэл Жонни Депийг кинондоо тоглуулахаас татгалзаж байв. Гэтэл байдал орвонгоороо эргэж, 2019 онд Жонни Депийн тэсвэр алдагдсан бололтой, экс эхнэр Эмбер Хердийнхээ эсрэг мэдүүлэг өгч орхив. Уг мэдүүлэгт хавсаргасан баримтуудаас үзэхэд жинхэнэ мангас Эмбер Херд байсан болж таарлаа. Ингээд бие биесийнхээ эсрэг мэдүүлэг өгч, хэн нь жинхэнэ ''мангас'' вэ гэдгээ үзэх тулаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа юм. 

 

Johnny Depp in hospital after fight with Amber Heard - Buzz News ...

 

Нөхрийнхөө хурууг тасдаж, хэл амаар доромжилж, сэтгэл санаа болоод бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан гэгдэх Эмбер Херд болон үргэлж согтууран мансуурч, эхнэртээ гар хүрч байсан гэгдэх Жонни Депп нарын маргаан хэний буруу болж дуусах нь тодорхойгүй байна.

 

Johnny Depp injured hand in Amber Heard fight - report | Stuff.co.nz

 

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр буюу долдугаар сарын 8-нд Эмбер Херд жүжигчин Жонни Деп түүнийг шивээсийг нь шоолсны төлөө гурвантаа алгадсан хэмээн мэдүүлэг өгчээ.

Жонни Депп энэ хорвоо дээрх бүх төрлийн хар тамхийг хэрэглэж үзсэн, мансуурсан, согтсон үедээ мангас болж хувирдаг. Нэгэн орой мансуурсан үедээ намайг экс найз залуутай минь хардаж улмаар зодсон. 

Би Жонниг хардаж харамлах үе байлгүй л яах вэ. Жонни гарны шуун дээр байдаг анхны найз бүсгүйнхээ Winona Forever нэрийг Wino Forever болгож өөрчилсөн. Үүнийг нь хэрүүл дундаа оруулсан нь миний буруу. Гэсэн ч энэ нь эмэгтэй хүнийг, эхнэрээ зодох шалтгаан болно гэж бодохгүй байна. Жонни бол жинхэнэ хүчирхийлэгч мангас гэжээ. 

Одоогийн байдлаар уг мэдүүлгийг Жонни Деппийн өмгөөлөгч нар няцаасан юм.

Эх сурвалж: ЗӨВ.МН
           

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.