Увс аймаг хот хоорондын хөдөлгөөнийг ГУРАВ ХОНОГ хязгаарлалаа


Увс аймгийн хэмжээнд автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тодруулбал,тус аймгийн хэмжээнд халдварын таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Иймд аймгийн хэмжээнд  тандалт, судалгааны ажлыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-ны өглөө 08 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. 

Мөн дээрх хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж буй аж. Тухайлбал, 

  • барааны зах, дэлгүүр
  • ресторан
  • цайны газар
  • кофе шоп
  • үсчин гоо сайхан
  • авто угаалга болон засварын төв
  • түүхийн эдийн цэг
  • банкны үйл ажиллагааг хоригложээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна