СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны машины тэвшнээс хүүхэд унаж, амиа алджээ


Тавдугаар сарын 24, 25, 26, 27-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт зургаан хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас хохирсон байна.

Тодруулбал,                                            

  • Энэ сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч таван настай хүүхдийн амь нас нь хохирсон.     
  • Энэ сарын 27-ны өдрийн 13:00 цагийн орчим Сэлэнгэ аймагт, бага оврын ачааны автомашины тэвш дээрээс таван настай хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Өнгөрсөн дөрвөн өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 790 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 531 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 156, Орон нутагт 81, Улсын хэмжээнд 237 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна