МАХН-ыг улсын бүртгэлээс хаслаа


Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Ардын намтай нэгдэж буй учир Монгол Ардын Хувьсгалт намаас үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцэв. 

Тус намын 2021 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдсан ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна