ШӨХТГ: Согтууруулах ундааны зах зээлд ДАВАМГАЙ байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоолоо


Зах зээлд давамгай байр суурь эзэлсэн аж ахуй эрхлэгч тухайн зах зээлийн тоглох дүрмийг дангаараа тогтоодог. Тэд өөрсдийн давамгай байр суурийг ашиглан бусад өрсөлдөгчдийг зах зээлд шинээр гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж аль эсхүл зах зээлд өрсөлдөж буй харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдийг шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон үнэ зэргийг хязгаарлаж эхэлдэг. Өрсөлдөгчдийг устгаж, ямар ч өрсөлдөөнгүй болсноор монополь компаниуд хэрэглэгчдийн ашиг сонирхлыг уландаа гишгэж, хэт өндөр үнэ санал болгох аль эсхүл хэт чанаргүй бүтээгдэхүүнийг худалдан авагчдад шахах аюул бий.

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газраас Давамгай байдалтай аж ахуй нэгжүүдийн ноёрхлын эсрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч, түргэн шуурхай ажилласаар ирсэн. Энэ удаа ШӨХТГ согтууруулах ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг тогтоожээ.

- Спиртийн зах зээлд: АПУ ХК, Спирт бал бурам ХХК-ийг
- Архины зах зээлд: АПУ ХК, Спирт бал бурам ХХК-ийг 
- Шар айрагны зах зээлд: М Би Си Азиа пасифик ХХК-ийг 
- Дарсны зах зээлд: Ноён Уул Эрдэнэ ХХК-ийг 
- Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн импортын согтууруулах ундаа (Саке, Сөжү)-ны зах зээлд: Эвридэй интернэшнл ХХК, Монгол кореа стори ХХК-ийг тус тус Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна