Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь дархлаажуулалтын I тунг хийлгэжээ

С.Гандэлгэр
2021/05/29

Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны 19:00 цагийн байдлаар тухайн өдөрт 79,856 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал,

  • Улаанбаатарт 18,568 хүн
  • орон нутагт 61,288 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Нийслэл хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь вакцины I тунг хийлгээд байна

Нийслэл хотод өчигдөр 500 гаруй хүн коронавируст халдварын эсрэг вакцины I тунг хийлгэв. Ингэснээр дархлаажуулалтын I тунг хийлгэсэн иргэний тоо 946,929 болж, Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3% нь коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэлээ. Түүнчлэн II тунд нийт хугацаанд 694,872 хүнд хамрагдсанаар 70 гаруй хувьтайгаар дархлаажуулалт үргэлжилж байгаа юм.

Харин орон нутгийн 18-аас дээш насны иргэдийн 903,564 нь вакцины эхний тунг хийлгэснээс 412,306 нь давтан тундаа хамрагдлаа.

Улсын хэмжээнд 2,067,000 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 1,850,493 иргэн дархлаажуулалтын I тунд, 1,107,178 иргэн II тунд хамрагдаад байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.220
    2021/05/30

    Хамгийн хачирхалтай нь вакцинд хамрагдалт ийм өндөр байхад өвчин нэмэгдээд байдаг нь ямар учиртай юм вэ?

    Хариулах