Ховд, Завханчууд дарангуйллын эсрэг ардчилсан сонголт хийхээ илэрхийллээ

С.Гандэлгэр
2021/05/29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт, сурталчилгаа  энэ сарын 27-ны өдөр Завхан, Ховд аймагт боллоо.

Уулзалт бүрийн эхэнд тэрээр “Монгол улс Ардчилсан нийгэмтэй байж хөгжинө. Ардчилсан нийгмийн хамгийн гол зарчим бол хүн бүр тэгш эрхтэй байх явдал. Шударга шүүхийн өмнө дарга цэрэг ялгаагүй тэгш эрх эдэлдэг. Нийгмийн баялгийн хуваарилалт хүн бүрт тэгш хүрдэг. Монгол хүн бүр хэн нэгнээс хараат бус амьдралаа авч явах чадвартай болох тэр зорилго, тэр 

. Хүний эрх чөлөөнд халдсан этгээдүүдтэй хамгийн хатуу тэмцэж, иргэнээ өмөөрдөг ерөнхийлөгч байж чадна.” Хэмээн хэлж байсан юм.  

Өнөөдөр Монголд нэг намын дарангуйлал тогтсоныг Завхан аймгийн иргэд дуу нэгтэй дэмжиж буйгаа илэрхийлээд хөдөө, хот ялгаагүй эрх баригч намын гишүүн л биш бол ажил амьдрал нь урагшлахаа больсныг хэлж байлаа. Мөн тэд бид дарангуйллын нийгэмд амьдарч үзсэн. Одоо буцаж алхах учиргүй. Ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалж Ардчилсан сонголт хийнэ гэдгээ хэлж С.Эрдэнэ нэр дэвшигчийг дэмжиж байсан юм.

Монголын ардчилсан хувьсгалын эхлэл тавигдсан Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ нэр дэвшигч С.Эрдэнэ мөнхийн хоёр хөрштэй холбоотой байх уламжлалт бодлогыг халж гуравдагч хөрштэй болох ажлыг шинэ төвшинд гаргах, хөрөнгө оруулалт татах, ардчилсан нийгмийг цогцлоох тэмцлээ хэзээч зогсоохгүй хэмээн амлаад  “Монгол төр аль нэг улс орны эрх ашигт хэзээ ч орж болохгүй. Бид өвөг дээдсийнхээ хэдэн мянган жил амь насаа зориулж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах үүрэгтэй. Ирээдүй үр хойчдоо  илүү боломж, илүү эрх чөлөөтэй нийгэмд амьдрах боломжийг бий болгож үлдээхийн төлөө та бүхнийг зөв сонголт хийхийг уриалж байна ” гэсэн юм. 

.

Цар тахлын хүнд үед олон хүн цуглуулахгүй байх үүднээс нэр дэвшигч С.Эрдэнэ уулзалт хийсэн аймаг тус бүртээ тухайн аймгийн телевизүүдэд хуульд заасан хугацаа буюу 15 минутын ярилцлага нэвтрүүлэгт оролцон орон нутгийн иргэд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, уриалгаа танилцуулж буйгаараа онцлог байсан юм.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.78.35.144
    2021/05/30

    Zailaa uhsen atsaa hiij hudalaa medeelel taivad bdag ym Zuv. MN

    Хариулах
  • 202.179.26.246
    2021/05/30

    maske zuugeechee ,um oilgodggui umuu?

    Хариулах
  • 202.9.47.156
    2021/05/30

    Эрдэнэ гуай дарангуйлал гэх хий үзэгдэл ярьж сонгогчидыг хуурна гэвэл хуц. Чи л АН-ын гишүүдээ дарангуйлж байсан байх одоо тэр цаг чинь өнгөрсөн. Монгол улс парламентын засаглалтай ардчилсан улс ийм улсад дарангуйлал байдаггүй юм ХИЙ ҮЗЭГДЭЛ ярихаа боль

    Хариулах