Дулааны шугамын худагт хоёр настай хүүхэд унажээ

С.Гандэлгэр
2021/05/29

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн гурав дугаар байранд дулааны шугам сүлжээний худагт бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг тавдугаар сарын 27-ны  08:15 цагт хүлээн авчээ.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:19 цагт очиход М /2 настай, эрэгтэй/ дулааны шугам сүлжээний гурван метрийн гүнтэй худагт унасан байсныг найман минут ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна