Р.Эмүжин : Би гутал сонгохгүй за...


Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Учир нь түүнийг зарим нам, эвсэлээс худалдагдсан хэмээн гүтгэж, тараагаад байгаа юм. 

Тэрбээр цахим хуудсандаа "Хөөе надад martens-ийн гутал байхгүй, тэгээд ч би гутал сонгохгүй за...

Ерөнхийлөгч бол улс орон, ард түмний эв нэгдлийг хангагч, бэлгэ тэмдэг байх ёстой. Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд бичээстэй байгаа. Энэ Д.Энхбат гэдэг хүний чинь ард ямар хүмүүс ажиллаад байгааг энүүхнээс харчихаж болно. Улсаа хувааж тоглохгүй шүү, Ц.Элбэгдоржийн зөвлөх өө гээд шууд хэлчихье. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд Энхбат, Эби хоёр хөтлөлцөөд явж байсан. Би тэнд сурвалжлага хийгээд зурагчинтайгаа гүйж л байсан. Тэдний уриалсан турхирсан согтуу хүмүүс чулуу шидээд, талбайн хажууд тавьсан машиныг шатаахыг харсан. Сүүлд Ерөнхийлөгч болсных нь дараа Элбэгдоржийн мэдээллийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажилласан. Мэдээллийн асар сайн сошиал сүлжээ үүсгэж, хэрхэн хөгжүүлснийг чинь харлаа. Энүүхэндээ гэхэд Чоймаа багштай бүү зүйрлэ, Чоймаа багшид улс төрийн гэнэтийн ашиг сонирхол байгаагүй юм шүү. Гэтэл Д.Энхбат гуай сонгуулийн сурталчилгаа эхлээд хэдхэн хонож байхад ард түмнээ хэд хуваачихлаа.

-Д.Энхбатыг дэмжсэн нь элит, дэмжээгүй нь худалдагдсан орк

-Монгол үндэсний хувцастай хүн хоцрогдсон хөдөөнийх, европ хувцастай нь боловсролтой сэхээтэн, 

-Эхнэр нь Dr martens-ийн гуталтай бол күүлээ барьж чадахгүй орчин үеийн гэр бүл, монгол хандлагатай бол бүдүүлэг поп.

-Эрдэнийг дэмжсэн хүн хэн ч биш, Энхбатыг дэмжсэн нь мэдлэг боловсролтой.

-Ажилчин ба сэхээтэн

-Монгол чадна уриатай нь эх оронч, бусад нь урвагч. Монгол ялна бас ийм арга барил анхлан нутагшуулсныг санаарай...за ингээд жагсаагаад байх юм уу, яах юм? Ингэж болохгүй ээ. Энэ арга барил чинь худлаа байна. Улсаа талцуулан хувааж, ард түмнээ хувцас хунар, мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаад хол явахгүй. Нүүр хуудсандаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө рефорт хийгээрэй гээд чатаар чарлаад, саваад байна гэхээр ямар том сошиал арми ард нь ажиллаж байна аа. Надад тэр martens-ийн гутал чинь байхгүй. Тэгээд ч би гутал сонгохгүй, талцал хуваагдал сонгохгүй за. Ийм насны хүн martens-ийн гутлаар гоёсон байна, ийм тэргүүн хатагтай дахиж олдохгүй ч гэх шиг, энэ ард түмэнд юуг, яаж PR-даад байна аа. Энхбатыг дэмжээгүй гээд хоцрогдсон бүдүүлэг орк болдог юм бол болъё. Тэглээ гээд цаазаар авах гээд байгаа юм уу, хорионд суулгах уу, хол цөлөх үү? Нэртэйгээр нь миний зургийг тавьж байгаад толгойг нь олоод ир гээд үнэлчихгүй яасан юм? Итгэл үнэмшил дээрээ хаа очиж инээж байгаад зогсоно шүү. Энэ мэтийн арга барил чинь өөрөө арай л биш байна. Шинэ хүн, шинэ хандлага, шинэ цагийг хүсэн хүлээсэн Монголын залуусын итгэл сэтгэл дээр төрөөс үхэн зууралдсан, хууль бус лицензээ хураалгаад өш зангидсан хуучин олигархуудтай хүч хавсарч, үхширч хоцрогдсон арга барилаар ийм явцгүй тоглолт хийх хэрэггүй! Үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүний нүүрэн дээр ингэж бичээд, ил, далд хэлбэрээр эрчимтэй тараана гэдэг бол үнэндээ та нарын л арга, даанч танил арга даа, харин ч. Шүүмжилсэн бүх хүндээ ямар нэгэн хаяг шошго зүүх гэж байгаа бол нэгд, тэр чинь залуу үеийнхний хандлага ерөөс биш, хоёрт, эхлээд үг сонсож сурч байж улстөрч болдог юм гээд нэмээд хэлчихье" гэжээ. 




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.80
    2021/06/04

    Тэр үед согтуу залуус хулгай дээрэм хийж цагдаа болгоныг бэртээж, хувь хувьсгалийн бүх машинуудыг хулгайлж эвдэлж аймар бсан. Ард нь эбэ энхбат бгааг хэдэн төгрөг авсан ямар зохион бгуулалттай дайрсан зэргээ онгироод яриад л явж бсан. Голоос портер чулуу ачиж өгөөд сая төгрөгтэй, чулуу ашиглаж үймүүлэх нь 100-300 мянгатай гол нь баригдсан ч гаргана гэсэн артай. Цагдаа албан хаагч нар чулуунд тэс2 цохиулж бэртээд, хаа бсан 1-р эмнэлэгийн тэнд явж бсан эмэгтэй буудуулчихсан. 5 залуугын амь нас ямар ч эзэнгүй болоод л үлдсэн. 1-р эмнэлэгийн тэр хавиар явах сөхөөтэй цагдаа ч бгаагүй бүгд тэр үймээн дунд улаан биеэрээ л тэмцсэн. Энэ үймээний үр дүнд энгийн иргэд, цагдаа албан хаагч хохирч, эбэ энхбат давуу бдал олж авсан юмдаа. Шалгуулах ёстой хүмүүс шүү! Одоо дахиж энэ 2 эргүүг дэмжиж хэдэн луйварчдын баасыг бэлдвэл гутамшиг шүү

    Хариулах
  • 202.21.108.215
    2021/06/03

    Таван цаас авчихаж энэ хүүхэн. Энхбатаас өөр хэн байгаа юм тэгээд!!!

    Хариулах
  • 103.212.117.128
    2021/06/03

    Энэ эмүжин шүүгч үнэн бичсэн байна.хураагдсан лицензныхаа араас үхэхэгсэд улсын болгосон үйлдвэрийн араас хорсогсод үзэл бодлоо эх орон ч хуурамч эрдэмтэн бологсод харамсаж уурласандаа ганцаараа хүрэлсүх бүхмуу муухайг хийж байгаа мэтээр ухуулан сурталчилж уухайлан сэтгүүлчийн эсрэг бичиж байна

    Хариулах
  • 66.181.187.105
    2021/05/31

    Би Р.Эмүжин гэж овоо сэтгүүлч байх шиг байна гэж боддог байлаа. Чамд "сэтгүүлч" гэсэн сайхан нэр ерөөсөө зохихгүй л юм байна тэрний оронд "хэрүүлч" гэвэл онох байж. Чиний бичсэн зүйлд ямарч шийдэл алга, ухаарал бол бүр ч байхгүй, зарга хэрүүлийн чанартай зүйл л байна даа. Чи л ёстой өөрөө бусдыг бутарган хуваагч хоосон толгой байна даа. Бас сүртэй бичих гээд ядчихжээ.Дэндүү өрөвдмөөр амьтан байна аа чи чинь.

    Хариулах
  • 202.21.108.142
    2021/05/31

    zail buduun gichii min hurelsehin shivernii oims min

    Хариулах
  • 202.55.188.100
    2021/05/31

    Зөв

    Хариулах
  • 96.51.170.216
    2021/05/31

    Энэ эмэгтэй болиосой.Хүрэлсэхэд талтай байдаг бол тэрийгээ хувь хүнийхээ хувьд хадгалаад явж баймаар юм.Өөрийг чинь юу ч ярьсан Энхбатыг дэмжих хүмүүс нь дэмжинэ дээ.

    Хариулах
  • 66.181.161.93
    2021/05/31

    ene yostoi tsevershchihsen avgai heden jilin omno ih degurt uurlaal yavad bsn,darani horollin tend shil uzej bhd dairaad bsn,yostoi soyolgui,buduleg.... .zz

    Хариулах
  • 66.181.187.76
    2021/05/30

    Зөв

    Хариулах