"Файзер" вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна


"Файзер" вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэллээ. 

“КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэмж 100 мянган тун “Файзер” вакцин татан авсан. Үүнийг жирэмсэн болон хөхүүл хүмүүст хийх юм. Мөн тодорхой эмчийн заалттай хүмүүс “Файзер” хийлгэж болно. Улсын хэмжээнд 53 мянга орчим жирэмсэн эмэгтэй бий. Өнөөдрийн байдлаар хөхүүл эмэгтэйчүүдийг "Вероселл" вакцинд хамруулж байгаа. Хөхүүл эмэгтэйчүүд Вироцелл хийлгээгүй бол “Файзер” вакцин хийлгэж болно. ДЭМБ-аас жирэмсэн эсхүл хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварлах эрсдэлтэй тул эмчийн зааврын дор вакцин хийлгэж болно гэж зөвлөсөн. Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа энэ баасан гаригт хэлж байсан юм. 

Манай улсын 18-аас дээш насны 2 067 292 иргэний 89.2 хувийг коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулаад байна. Харин хоёрдугаар тунд 46 хувь нь хамрагджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна