Австрали дахь саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь САНАЛАА ӨГЧЭЭ


Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд өнөөдөр, маргааш тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өгнө.

Австрали Улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгдэж байсан. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэнийг манай сайт мэдээлсэн билээ. 

Сонгуулийн Ерөнхий хорооноос ирцийг танилцуулсныг хамгийн сүүлийн байдлаар  хүргэж байна. 

Австралийн Канберра хот - 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь саналаа өгчээ.
Осака хот - 13:30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна.
БНСУ-ын Пусан хот - 12 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь саналаа өгөөд байна.
ОХУ-ын Улаан-Үүд хот - 12:00 цагийн байдлаар 26 хүн саналаа өгчээ.
ОХУ-ын Эрхүү хот - 12 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1 %
Ханой хот - 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна.
Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна.
Шанхай дахь салбар комиссын 12 цагийн ирц 36 хувьтай байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна