ТАНИЛЦ: ​Энэтхэгт урласан “КОРОНА ДАРЬ ЭХ”

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 36 минут

Энэтхэг улсад коронавирус халдварын цар тахлын нөхцөл байдал ихээхэн хүнд байгаа бөгөөд сүүлийн сард хугацаанд 100 гаруй мянган хүн амиа алдаад буй билээ. 

Тиймээс халдварыг намжааж, цар тахлыг тогтоон барихын тулд Энэтхэгийн Хиндү шашны сүсэгтнүүд хоёр төрлийн “Корона шүтээн” бүтээж, хийддээ залсан байна. Тодруулбал, тус улсын өмнөд хэсгийн Коимбатур хотноо эдгээр шүтээнийг зандан мод болон чулуу ашиглан бүтээжээ.

Коимбатур хотод халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан шашин, сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоосон тул энгийн ард, сүсэгтэн олныг нэвтрүүлэхгүй байгаа юм. Иймд, хийдийн лам хуврагууд шүтээнд сүү, рашаан болон хоол хүнсний өргөл барьц тогтмол барьж, энэхүү цар тахлыг зогсоохыг хүсч сүсэглэн залбирах болсон байна.

Тус хийдийн эрхлэгчийн мэдээлж буйгаар хумхаа, салхин цэцэг зэрэг халдварт өвчнүүд өмнө нь эрчтэй дэгдэж байх үед мөн адил ийнхүү дарь эхийн дүрээр шүтээн босгож, сүсэглэх, өргөл барих зэрэг арга хэмжээ авч байсан талаар мэдээлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.121
    Өчигдөр

    эргүү юмнууд өвчнийг эмч ,вакцин биш бурхад дарлаа гэнэ дээ дараа нь

    Хариулах