"Токио 2020" олимпын анхны зочид Японд ирлээ


Токиогийн олимпын анхны зочид болох Австралийн софтболын эмэгтэй баг тамирчид өчигдөр Японд буужээ. Цар тахлын хязгаарлалт, хөл хорионы нөхцөлд ирж буй Австралийн тамирчид олимпын тосгон руу нүүхээс өмнө долоодугаар сарын 17 хүртэл Гүнма мужийн Оота хотод байрлан, орон нутгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх ажээ. Багийн гишүүд бүгд Ковид19 халдварын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд өдөр бүр вирусийн шинжилгээ өгч байх юм. Австралийн тамирчид Оота хотод байрлах хугацаандаа зөвхөн "зочид буудал - бэлтгэлийн талбай - зочид буудал” гэсэн маршрутаар зорчиж л халдвар тархалтын эсрэг журам дүрмийг ягштал баримтлах үүрэг хүлээж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна