ЭМЯ: Сүүлийн хоногт коронавирус халдварын 1143 тохиолдол бүртгэгдлээ

С.Гандэлгэр
2021/06/02

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1143 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 60372 боллоо. Эдгээрийн 1052 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол, 91 тохиолдол хөдөө орон нутгаас бүртгэгдлээ.

327 хүн эдгэрч, эмнэлгээс, гэрийн тусгаарлалтаас гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 51,448 болж байна. Мөн коронавирусийн хүндрэлээр долоон хүн нас барсан харамсалтай мэдээ байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна