Нийслэлчүүдийн 78.3 хувь нь бүрэн тундаа хамрагджээ


НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 53515 болоод байна. Гэрийн тусгаарлалтад батлагдсан 4909 хүн бий. Ойрын хавьтал 8783 хүн байгаа. 24 цагийн хугацаанд гурван хүн нас барж, нийслэлийн хэмжээнд нас барсан хүний тоо 287 боллоо. Нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байна” хэмээн ярилаа.

Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун зургаан чиглэлээр хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан юм. Үерийн далан, сувгийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд үерийн аманд 2356 айл, 315 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээрт албан шаардлага хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна