Гүрмийн нууранд хийлдэг гудастай хөвж явсан аав, охины амийг аварчээ

2020 оны 07 сарын 26

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд байрлах Баянгүрэм амралтын газар 42 настай “Г” нэг настай охины хамт нуурын эрэгт хийлдэг гудас дээр амарч байгаад Гүрмийн нуурын гол гүн хэсэг рүү хөвжээ. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар шуурхай ажиллаж сумын төвөөс хийлдэг завь хантааз, авто машины олгой хийлж, нуурын дунд хэсэгт хөвж байсан аав, охин хоёрыг аварсан байна. Мөн эдгээр алба хаагчид долдугаар сарын 14-нд  5-8 насны 4 хүүхдийн амь насыг усны ослоос аварсан байдаг. Иргэд  нуурын эрэг, хөвөөнд хийлдэг гудастай унтаж амрахаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.