Д.Нямхүү: Эдгэрсэн ч дахин вирус гарсан 23 иргэнээс 11 нь гэрийн хяналт руу шилжлээ

2020 оны 07 сарын 26

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долдугаар сарын 25-нд нийт 176 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Шинжилгээг задалж хэлбэл, 25-нд Афганистанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 124 энхийг сахиулагчид шинжилгээ,  тандалтын зорилгоор 7 хүнд, ажиглах байранд тусгаарлагдсан 16 , Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад онош батлагдсан 288 тохиолдол байгаагаас 218 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 70 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 61 хүн хөнгөн 9 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 85 хүн эмчилгээ, ажиглалт тандалтын дор байна.

Эдгэрч ХӨСҮТ-ээс гарч сувилалд хянагдаж байсан 23 хүнд вирус эерэг гарч хяналтын хугацааг сунган хянаж байсан. Үүнээс 11 хүн өнөөдөр 3 давтан шинжилгээгээр сөрөг буюу коронавирус илрээгүй тул гэрийн хяналт руу шилжүүллээ” гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.