Энхийг сахиулагч 120 дайчин эх орондоо ирлээ

2020 оны 07 сарын 26

Өчигдөр Афганистанд энхийг сахиулж буй 120 дайчин эх орондоо ирлээ. Тэд "Covid-19"-өөр халдварласан байх магадлал өндөр тул тэднийг онцгойлон анхаарч ажиллана гэдгээ ХӨСҮТ-өөс мэдэгдсэн. Афганистанаас энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 113 энхийг сахиулагчийг эх оронд нь авчирсан. Энэ сарын 12-нд ирсэн 62 энхийг сахиулагчийн 10-аас нь "Covid-19" илэрсэн бол 14-нд ирсэн 51 энхийг сахиулагчийн 18-д нь мөн "Covid-19" илэрсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.