Ч.Амарболдын хошууч генерал цолыг сэргээлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.176
    2021/06/12

    насаараа цэргийн байгууллагад ажиллаж ажил амьдралаа зориулсан хүний цэргийн цолыг хураадаг женко тэнэг биз дээ түвшинбаярын одон медлаийг хураахтай адил дахин сэргэнэ гэдгийг мэдэж санй хүн болж байгаа юм уу баахан хүмүүст шагнал өгч өөрийн имижээ нэмж улс төрд ирэх гэсэн санаа гэж ойлгож байна

    Хариулах
  • 202.179.27.110
    2021/06/11

    Amarbold generaldaa bayar hyrgye. Jinhene turiin har hyn dee

    Хариулах
  • 202.9.40.203
    2021/06/11

    Амарболд гeнаралын хошууч гeнeрал цолыг сэргээсэн нь маш зөв шийдэл боллоо Баяр хүргьe Ёстой юм ёсоороо болов . шудрага ёсыг сэргээх гэж буй бол гэмт хэрэг үйлдсэн цэргийн зарим хүмүүсийн цолыг хураах хэрэгтэй. Тоолоод барахгүй гавъяатуудтай боллоо Ийм олон бараг бүгдээрээ гавъяа байгуулсан юм бол Монгол бар улс болчихмоор юм Ямар ч үнэгүй шагнал болгов .

    Хариулах