Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ сарын 25-нд тангаргаа өргөнө


УИХ-ын чуулганы хуралдаанаар шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталлаа. Үүнтэй холбогдуулан шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталснаас хойш 30 хоногийн дотор тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заажээ. Үүний дагуу энэ сарын 25-ны 11.40 цагт шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангаргийг өргүүлэхээр тогтоолын төсөл боловсруулжээ. Уг тогтоолын төслийг УИХ дэмжин баталлаа.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.38.70.63
    2021/06/12

    Mongol Turiiin Terhune LORD bish burh duhduulah hereggui Tuv shindig had galvan yosloliin huvtsastai baih ni zohistoi bolov uu Putin Ci Tsen Pin 2-g shlyap tavihiig hats an uu?

    Хариулах
  • 98.38.70.63
    2021/06/11

    6-r sariin 25-nii huh luu udriin Sain tsag ni "mori" bish bololtoi

    Хариулах