Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн 15 тэрбум төгрөгөөр 100 хүүхэд гадаадад сурч байна


Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг өөрчилнө гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв. Тэрбээр “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын шилдэг 100 их дээд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр Боловсролын зээлийн сангийн гуравны нэг хувийг буюу 12-15 тэрбум төгрөгийг 100 гаруйхан хүүхдэд зарцуулдаг гэсэн үг. Энэ бол үнэхээр шударга бус санхүүжилт юм. Түүнээс гадна тухайн сангаас олгож байгаа зээлийн хүртээмж нь нийт 147 мянган оюутны ердөө тавхан хувьд л хүрдэг. Иймд цаашид Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг сайжруулж, шударга, ил тод болгох тогтолцоо руу шилжүүлэх болно" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.246.158
    2021/06/17

    СУРЧ БУЙ ХҮҮХДЫН ОВОГ НЭР ЗАСАГ ЗАХИРГААГ БИЧЭЭЧЭЭ.

    Хариулах
  • 64.119.19.179
    2021/06/17

    Ойлгожтой, Ц. нямдорж, энхтүвшин, баярцогт ... зөвхөн төрийн албаны ажилтай хүмүүсийн хүүхдүүд зориулсан сан. САНгаас борчуудын хүхдүүд хүртэх боломж байхгүй.

    Хариулах
  • 202.179.26.86
    2021/06/16

    ene hyn hynii tuhai boddogiumuu.tyyniig halaad minii huniig tavi gesen asyydliig sal ar byrd tavina

    Хариулах
  • 103.111.68.3
    2021/06/13

    төрийн сангаар сурч бгаа хүүхдийн нэр овгийг ил болгож зарлаачээ чи чадахгүй лдээ

    Хариулах
  • 163.172.110.147
    2021/06/12

    МАН ЫГ АВРАХ ТООТОЙ ХЭДЭН ХҮНИЙ НЭГ. УРЬДНЫ САЙДУУД БҮГД ТАНЬДАГ ХҮНИЙХЭЭ ХҮҮХДИЙГ ЧИХДЭГ ЧИХЭГДСЭН ХҮҮХЭД ЧИХДЭГ ГОРИМ Л СУРНА УЛС НЬ ДАНДАА ЧИХЭХ БОЛОВСРОЛТОЙ АМЬДРАЛ НЬ ЧИХЭХ АВИЛГАЛААР ДҮҮРСЭН МОНГОЛ БОЛСОН.

    Хариулах
  • 202.126.90.127
    2021/06/12

    Энэ засагт бга хуруу дарам цөөн сайн сайдын нэг.

    Хариулах
  • 202.21.107.121
    2021/06/11

    Ovoo do geh gants said ni . zuv shu

    Хариулах
  • 66.181.183.190
    2021/06/11

    Сурч бгаа хүүхүүдийнхээ нэрийг зарла

    Хариулах