Хамгийн ӨНДӨР ОРЛОГОТОЙ 10 тэжээвэр амьтан


Өхөөрдөм хөөрхөн тэжээвэр амьтдаас лайк харамлах хэн байх билээ? Одоо танилцуулах амьтад надаас, танаас, тэр бүү хэл дэлхийн хэмжээний алдартай дуучин Мариа КериФормула 1-ийн нисгэгч нараас илүү орлоготой байдаг гэвэл та итгэх үү?

Муур, нохойноос авахуулаад, зараа, тэр бүү хэл гахайн тоорой хүртэл инстаграм ертөнцөд өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд тэднийг танилцуулж байна.

Jax - Siberian Husky - Urban Paws UK

1. Жакс хаски нохой: Нэг постноос 954,54 ам.долларын ашиг олдог.

Өвөрмөц төрхтэй сибирь хаски нохой Жаксын нүдний хоёр өөр өнгө хүмүүсийг ихэд татдаг байна. 

Мөн тэрбээр нүүрний хувирал маш сайтай ажээ. /@siberianhusky_jax/


  Hamlet the Piggy

2. Гамлет гахайн тоорой: Нэг постноос 2100 ам.долларын ашиг олдог.

Сэтгэл гутралтай эзнийхээ аминд ордог сэтгэц эмчилгээний амьтан тэрбээр олон өнгийн хиймэл үс зүүж, дагагчдыгаа байнга хөгжөөдөг. @hamlet_the_piggy


Menswear Dog

3.Шиба Ину үүлдрийн нохой Боди: Нэг постноос 2300ам.долларын ашиг олдог.
Дэлхийн хамгийн загварлаг нохой гэх алдрыг хүртсэн Боди загварын томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг. @mensweardog

 Adorable Squirrel Rescued From Hurricane Becomes Beloved Family Pet

4. Жилл хэрэм: Нэг постноос 4200ам.долларын орлого олдог.
Исаак хар салхинд туугдаж, орон гэргүй хөөрхийлөлтэй болсон Жиллийг одоогийн эзэн нь олж тэжээсэн бөгөөд эзнийхээ амин хайртай амьтан болж чаджээ. @this_girl_is_a_squirrel


Instagram famous: Marmosets Diddy Kong and Yeti Kong - Capital Gazette
 
5. Дидди Конг болон Ети Конг: Нэг постноос 5300ам.долларын ашиг олдог.
Гарын алганд багтдаг сармагчингууд гэж нэрлэгддэг өхөөрдөм ихэр сармагчид хөөстэй усанд орох, наранд биеэ шарах хоббитой гэнэ. Тэдний эх болон ах дүү нар төрөхийн хүндрэлээс болж нас баржээ. Ети, Диддиг тэр цагаас хойш одоогийн эзэн нь олж авч тэжээсэн байна. @realdiddykong


Henry & Baloo: An Instagram Tale of Trails & Love True - University of  Florida Advancement

 
6. Хенри, Балу нар: Нэг постноос 9800ам.долларын ашиг олдог.
Муур болон нохойг үргэлж дайснууд мэтээр төсөөлж явдаг цаг ард хоцорчээ. Хенри Балу нар үрчлэгдсэн цагаасаа үүрдийн сайн найзууд болжээ.@henrythecoloradodog

 

What's small, cute and exploited for financial gain on the internet? Mr  Pokee | Pets | The Guardian

7. Мистер Поки: Нэг постноос 10,300ам.долларын ашиг олдог.
Үргэлж инээмсэглэдэг Поки зараа инстаграмд нэлээдгүй алдартай. Тиймдээ ч бусад амьтдаас илүү орлого олдог. @mr.pokee

 

Suki The Adventure Cat


8. Суки: Нэг постноос 10,700ам.долларын ашиг олдог.
Канадын алдарт бенгаль муур Суки аялж, адал явдалд гарах дуртай. @sukiicat

 

Maya the polar bear | Polar bear dogs, Cute animals, Cute dogs


9. Маяа: Нэг постноос 11,100ам.долларын ашиг олдог.
Маяаг эзэн нь цагаан баавгай гэж хочилдог гэнэ. Өхөөрдөм царайгаараа дагагчдынхаа зүрхийг булаасан Маяа гадуур зугаалах дуртай. @mayapolarbear

 

Tuna Melts My Heart


10. Туна: Нэг постноос 12,200ам.долларын ашиг олдог.
Төрөлхийн эрүүний зуултын гажигтай төрсөн Тунаг гадаад төрхөөр нь гоочлохын оронд харин ч эсрэгээрээ өхөөрддөг олон мянган дагагчид байдаг. @tunameltsmyheart


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна