Маргаашнаас эхлэн шатахууны үнэ ЛИТР тутамд 600 төгрөгөөр үе шаттай нэмэгдэнэ


Зургаадугаар сарын 12-н буюу маргаашаас шатахууны үнэ нэмэгдэхээр болжээ.

Олон нийтийн сүлжээнд шатахууны үнэ маргаашаас литр тутамдаа 600 хүртэл төгрөгөөр нэмэгдэх тухай мэдээлэл тараад байгаа. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Шатахууны үнэ нэмэгдэх нь үнэн. Үе шаттай нэмэгдээд явна" гэх мэдээллийг өглөө. 

Ашигт малтмал, газрын тосны газрын эх сурвалж "Ямар төрлийн түлш, шатахуун литр тутамдаа тус бүр хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй байна. Шатахуун импортлогчдын зүгээс гадаад зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор жижиглэнгийн үнээ нэмэх асуудлыг тавьж байгаа. 2021 оны нэгдүгээр сараас гадаад зах зээл дэх үнэ нэмэгдсэн ч нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явц 50 хувьд хүрэх хүртэл үнээ нэмэхгүй байхаар тохироод байсан" гэдгийг хэллээ. 

Тус газрын зүгээс шатахууны үнийг тогтоодоггүй бөгөөд хуулийн дагуу олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах эрхтэй байдаг аж. 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.3
    2021/06/12

    boli2

    Хариулах
  • 66.181.178.240
    2021/06/11

    угааса арай бишээ яандаа сонгууль өнгөрөөл нэмж байдаг

    Хариулах
  • 66.181.161.65
    2021/06/11

    Арай их бишүү

    Хариулах
  • 192.82.71.109
    2021/06/11

    Songuuli ungurtul nemehgui l gej tohirson um bnshd

    Хариулах