Япон соёл: Гэрлэсэн хосууд яагаад тусдаа унтдаг вэ?

2020 оны 07 сарын 27

Гэр бүл болсон хүмүүс тус тусдаа оронд, тэр бүү хэл өөр өрөөнд унтдаг гэхээр танд тэдний амьдралд удахгүй салалт ирэх юм шиг санагдаж байж магадгүй. Гэсэн ч Япончуудын үзэж буйгаар эхнэр/ нөхрөөсөө тусдаа унтах нь маш олон давуу талуудтай ажээ.

 

Why Do Married Couples in Japan Sleep Separately

Тэдний ажиллаж/ амрах цагийн хуваарь өөр байдаг

Оройн цагаар эсвэл уртасгасан цагаар ажилласан үедээ оройтож гэртээ ирээд гэр бүлийн хүнээ сэрээхийг хэн ч хүсдэггүй. Өглөө эрт гарах шаардлагатай үедээ ч сэрээх шаардлагагүй тул өөр оронд унтах хэрэгтэй гэж үздэг. Бүтэн нойроо авахыг хичээж бие биедээ садаа болохгүй амьдардаг байна. Харин Монголд энэ ойлголт эсрэгээрээ байдаг. Япончууд бусдын амьдралд төвөг удахгүй байхыг ихэд эрхэмлэдэг түмэн учир ийнхүү эртнээс тусдаа оронд унтдаг соёлыг амьдралдаа нэвтрүүлсэн байна. 

 

Why Do Married Couples in Japan Sleep Separately

Хүүхдүүд ээжтэйгээ хамт унтдаг

Нярайг өөрийн биеийн илчээр дулаацуулж, хамт унтах нь эх болоод хүүхэд бүтэн нойр авахад тустай. Хүсвэл аав нь эхнэр хүүхэд хоёртойгоо унтаж болох ч бүтэн нойроо авахын тулд ихэвчлэн тусдаа унтах замыг сонгодог. 

 

Why Do Married Couples in Japan Sleep Separately

Амар амгалан, тааваараа байхын тулд тусдаа унтдаг

Унтаж байхад нөхөр эсвэл эхнэр тань хурхирч, хөрвөөж танд садаа болдог уу? Япончуудад бусдад төвөг удахаас гадна өөрт нь төвөг удаж буй хүмүүс таалагддаггүй. Тиймээс тэд өөрийн болон бусдын амар амгаланг эрхэмлээд тусдаа унтдаг.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.