Ц.Ганзориг: Ирэх Даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж эхэлнэ

С.Гандэлгэр
2021/06/12

Зургадугаар сарын 16-нд 84 мянган тун, 21-нд дахин 84 мянган тун Pfizer вакцин бууна гэдгийг Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр “Засгийн газраас 2.5 сая Pfizer вакцин татаж авах гэрээ хэлцэл хийгээд, эхний 100 мянган тунг авсан. Дараагийн 170 орчим мянган тун вакцин зургадугаар сарын 16, 21-нд бууж байгаа нь энэ юм.

Засгийн газар АстраЗенека, Pfizer, Синофармын вакциныг нөөцлөөд явж байгаа.

Ирэх Даваа гарагаас жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулж эхэлнэ.

Эмийн хатуу зохицуулалттай дэлхийн улс орнууд 100 хувь үр дүн гарсан учраас хүүхдийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа. Монгол Улсын Засгийн газрын хувьд олон улсын практикийг харж, нөөцөө бүрдүүлсний үндсэн дээр эцэг эхийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдийг вакцинд хамруулах бэлтгэлийг хангаад явж байна. Сүүлийн үед хүн амын 40 орчим хувийг эзэлдэг хүүхдүүд халдвар өртөх нь нэмэгдэж байна.

Одоогоос 21 хоногийн өмнө халдвар авч байгаа иргэдийн 10 хувь нь хүүхэд байсан бол өнөөдөр 20-30 хувь болж нэмэгдсэн. Халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна гэсэн үг. Тиймээс олон улсын стандартын дагуу сайн дурын үндсэн дээр хүүхдүүдээ вакцинд хамруулах нь Засгийн газрын эн тэргүүний ажил болоод байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна