Д.Нямхүү: 264 хүний сорьцонд бүгдэнд нь коронавирус илрээгүй

2020 оны 07 сарын 27

Эрүүл Мэндийн Яам ээлжит мэдээллээ хийж байна. /2020.07.27/

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Долдугаар сарын 26-ний өдөр нийт  264 хүний сорьцонд бүгдэнд нь коронавирус илрээгүй. Сөүлээс ирсэн  179 хүний шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. 

288 батлагдсан тохиолдлоос 218 хүн эмчлэгдлээ. ХӨСҮТ-д 70 хүн эмчилгээнд байна. 85 хүн тандалт, ажиглалтан доор байна. Өнөөдөр өглөө Франкфуртын онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй гэж дөрвөн хүнийг, мөн хавьтал гэж дөрөв, нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа. 

Дараа дараагийн онгоцуудыг хүлээж авахад бэлтгэлтэй байгаа. Онгоцны тоог нэмсэнтэй холбогдуулан төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хийж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.