Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

2020 оны 07 сарын 27

Өнөөдөр Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Хэргийн оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан 3 удаа хойшилж, 2020.07.27-ны өдөр товлогдсон. Шүүх хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2020.08.17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааныг хүртэл хэвээр үлдээв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.