Ковид19-ийн хүндрэлийн улмаас хоёр жирэмсэн эх нас баржээ


Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Зургаадугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 1152 жирэмсэн эмэгтэй халдвар авсан байна. Тэдгээрээс 114 нь гэрээр, 250 нь эмнэлэгт эмчлэгдэж байна. Эдгээрээс 12 хүний биеийн байдал хүнд байна. Мөн хоёр жирэмсэн эмэгтэй коронавирусийн хүндрэлээр нас барсан. Тодруулбал, хоёр талын уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан.

Жирэмсэн эмэгтэйд толгой өвдөх, ханиалгах, амт үнэрлэх мэдрэмж алдагдах, халуурах, хоолой өвдөх, хамраас нус гоожих зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Манай улсад орж ирсэн Pfizer вакцины заалт дээр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хийхэд ямар нэгэн эсрэг заалтгүй гэж бичсэн байгаа. Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах бол хяналтын эмчээсээ зөвшөөрөл аваад хийлгэж болно.

Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Pfizer вакцин хийхийг зөвлөж байгаа. Энэ сараас хойш урагт ямар нэгэн гаж хөгжил үүсэхгүй” гэлээ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.55.224.202
    2021/06/12

    Barimt notolgootoi yum bichne shuu. Vaktsinii surtachilgaa hiih horiotoi!!!!

    Хариулах
    • 185.206.224.145
      2021/06/13

      Дэмжиж бн. Туршилтын вакцин сурталчлаад байх юм, хүмүүс шахуулчаад өвдөөд үхээд байгаа нь статистикаас харагдаад байхад.