БНХАУ-ын Чэндү хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газар хаагджээ

2020 оны 07 сарын 27

Хятад улс АНУ-ын Хьюстон дахь дипломат төлөөлөгчийн газраа хаах шийдвэр гаргасны дараа Америкийн дипломат төлөөлөгч нар өнөөдөр орно нутгийн цагаар 10:00 цагт Хятадын Чөндү хот дахь Америкийн консулын газрыг орхин явсан байна.

Тэд албан баримт бичиг хайрцагт хийж авч явжээ. Тухайн үед орон нутгийн оршин суугчид гадаа цуглаж, Хятадын тугийг өргөж сельфи хийж байлаа.

БНХАУ-ын Чэндү хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газар хаагджээ

Хятад улсын төрийн мэдээллийн хэрэгслээр, Америкийн консулын газраас явж байгаа ачааны машин,  мөн дипломат тэмдгийг авч хаяж байгаа зургийг үзүүлжээ.

Консулын газрын гадна олон цагдаа таран байрлаж, тухайн үйл явдлыг харж байсан хүмүүсийг тарахыг уриалж, өдөөн хатгалга үймээнээс урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.

БНХАУ-ын Чэндү хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газар хаагджээ

Чөндү дахь консулын газар 1985 онд байгуулагдсан бөгөөд Төвд зэргийн  Хятадын баруун өмнөд хэсгийн өргөн уудам газар нутаг дахь Америкийн сонирхлыг төлөөлдөг.

Дипломат төлөөлөгчийн газрын 200 гаруй ажилчдын дийлэнх нь орон нутагт ажилладаг аж.

Үйлдвэрлэл болон одоо өсөн хөгжиж буй үйлчилгээний салбараараа Чөндү хот нь ХАА-н бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмжийг экспортлох боломжийг хангадаг гэж АНУ үздэг юм.

Тус консулын газрыг хаасны дараа АНУ эх газрын Хятадад 4 консулын газар, нийслэл Бээжин хотод нэг ЭСЯ-тай байна. Мөн Хонконгт нэг консулын газартай.

Харин Хятад улс өнгөрсөн 7 хоногт Америкийн Хьюстон дахь консулын газраа хаасан ч АНУ-д 4-н ч консулын газар, Вашингтонд ЭСЯ нь байгаа юм.

АНУ-ын эрх баригчид Техас мужийн Хьюстон хот дахь консулын газрыг хаахыг өнгөрсөн баасан гараг гэхэд хаах шаардлага тавьсан. Шаардлагын эцсийн хугацаа дуусахад, Америкийн албаныхан тухайн консулын газарт хүчээр нэвтэрсэн гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

АНУ-д  туршиж байгаа COVID 19-ийн эсрэг вакцинтай холбоотой нууц баримт хулгайлахаар тагнуулын ажиллагаа явуулсан нөхдийг Хятад дэмжиж, хамгаалсан гэдэг үндэслэлээр Хьюстон дахь Консулын газрыг хаах шаардлага тавьсан.

Харин БНХАУ-ын гадаад хэргийн яамны албаны хүн энэ асуудалд холбогдуулан мэдэгдэл хийж, АНУ-ын энэ шийдвэр нь Хятадын эсрэг худал гүтгэлэгт үндэслэсэн хэмээн хэлсэн.

Хоёр орны хооронд олон асуудал дээр үндэслэн хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаа юм.

  • АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаа худалдаа болон коронавирус цар тахалтай холбоотойгоор БНХАУ-тай удаа ихээхэн маргаантай байгаа
  • Хятад улсын баталсан Хонконгийн аюулгүй байдлын хуулиас үүдэж АНУ Хятадын ЗГ-ыг буруутгаж байгаа.
  • Өнгөрсөн 7 хоногт Хятад улсын 4-н иргэнийг Америкийн виз мэдүүлэхдээ Хятадын ардын чөлөөлөх армитай холбоотой байсан гэсэн мэдээллээ нуусан байсныг тогтоож баривчилсан.
Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.