ФОТО: Ангараг дээрх Хятадын робот шинэ зураг илгээжээ

С.Гандэлгэр
2021/06/19

Ангараг дээр даалгавар гүйцэтгэж буй Хятадын "Zhurong" хайгуулч роботын авсан шинэ зургуудыг нийтэд дэлгэлээ.

Хятадын домог үлгэрт гардаг бурхны нэртэй уг робот Ангаргийг "Utopia Planitia" талд тавдугаар сарын 15-нд газардсан ба тус гараг дээр робот газардуулсан хоёр дахь улс болсон.

Zhurong тавдугаар сард газардаж буй, болон газардсаны дараах анхны зургуудаа илгээж байсан бол энэ удаа өөрийгөө бүтнээр нь харуулсан селфи болон 360 градусаар авсан Ангарагийн зургийг илгээсэн байна.


Робот өөрийнхөө бүтэн зургийг Wireless-аар холбогдсон камер ашиглан авсан. Ингэхдээ камераа байрлуулсныхаа дараа зураг авахуулах байрандаа очиж зургаа авчхаад буцаж очиж камераа авах үйлдэл хийсэн байна.

Ангараг дээр гурван сарын турш ажиллахдаа эртний амьдралын ул мөр хайж, дээж авах зорилготой Zhurong нь Хятадууд сансрын технологиор АНУ-ыг гүйцэхэд ойрхон байгааг харууллаа гэж судлаачид онцоллоо.

Эх сурвалж: CNN, Xinhua



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.141
    2021/06/27

    Маш сайн.Хятадын эрдэмтэд талархаж бас баяр хүргье. Би жинхэнэ боржигны бор талын иргээн

    Хариулах