АНУ-аас эх орондоо буцах хүсэлтэй 1437 иргэн байна

2020 оны 07 сарын 28

Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу АНУ дахь ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болгожээ.

2020 оны долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцан хүсэлт гаргасан 1437 иргэн байгаагаас:

Бага насны хүүхэдтэй гэр бүл - 258
Эрүүл мэндийн шалтгаантай - 197
Ахмад настан /60-аас дээш/ - 208 
Жирэмсэн - 15
Оюутан - 383
Бусад хүндэтгэх шалтгаантай - 376 хүн байна.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буй аж. 1437 иргэний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.