COVID-19: АНУ-д өвчлөл буурахгүй байна

2020 оны 07 сарын 28

Долдугаар сарын 27-ны өдөр АНУ-д 61,571 тохиолдол, 596 нас баралт шинээр бүртгэгджээ. Тус улсад нийт 4 сая 433 мянга 410 хүн уг өвчнөөр өвчилж, 150 мянга 444 хүн эндсэн.

АНУ-ын Калифорни, Техас, Аризона муж улсуудад халдвар хамгийн өндөр байгаа бөгөөд эмнэлгийн ор хүрэлцэхээргүй болж эхэлжээ.

Мөн өчигдөр Мексик Улсад нэг өдөрт коронавируст халдварын 4973 шинэ тохиолдол илэрч, 342 хүн нас барж, нийт халдвар авсан хүний тоо 395 мянга 489 болжээ.

Халдвар авагсдын тоо зуун мянга давсан 24 орон байгаа бол нас барагсдын тоо арван мянга давсан 11 улс байна.

Харин дэлхий даяар нэг өдөрт 202,599 шинэ тохиолдол илэрч, 3,832 хүн нас барснаар нийт халдвар авсан 16,6 сая, нас барсан 655 мянган хүн байна.

Халдварын шинэ тохиолдол нэг өдөрт хамгийн олон бүртгэгдсэн улсууд:

АНУ - 61,571
Энэтхэг - 46,484
Бразил - 23,579
Колумби - 8,125
Өмнөд Африк - 7,096
ОХУ - 5,635

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.