Б.Баатархүү: Нэг залууг олуулаа нийлж зодоод амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно

2020 оны 07 сарын 28

Street Dreams шоуны ялагч, Orice нэрээр олонд танигдсан рэппэр Н.Алтан-Оргилыг хэсэг бүлэг хүмүүс зодож, таван давхраас шидсэний улмаас амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэрбээр "Хүний амь нас хохирсон хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Харин цахим орчинд бичигдээд байгаа шиг нэг залууг олуулаа нийлж зодоод таван давхрын цонхоор шидэж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл нь худал болно" гэжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.