Л.Мөнхтүшиг: Дараа сард найман чиглэлд 14 удаагийн нислэгээр иргэдээ татан авна

2020 оны 07 сарын 28

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын хуралдааны дараа наймдугаар сард хийхээр төлөвлөж буй тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийлээ.

Наймдугаар сард нийт найман чиглэлд 13 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Үүнээс

  • Сөүл рүү 3 нислэг,
  • Европоос иргэдээ татахаар Франкфурт руу 3,
  • Токио руу 2 удаа,
  • Сидней нэг,
  • Энэтхэг, Вьетнамд байгаа иргэдээ татахын тулд нэг удаа,
  • Туркийн Истамбул руу нэг
  • АНУ руу нэг удаагийн нислэг хийхээр төлөвлөж байна.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа 100 гаруй иргэнийг татаж авахаар Чехийн онгоцыг хүлээж авах тул нийт найман чиглэлийн  14 удаагийн нислэгээр 3460 иргэнийг татаж авахаар боллоо. Тусгайлах байрны нөөцийг харж байгаад УОК-ын удирдлагуудад танилцуулж байна гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.