Жизель Бюндхен 40 насныхаа ойд зориулж 40,000 мод тарина

2020 оны 07 сарын 28

Загварын ертөнцийн ''акулуудын'' нэг, үзэсгэлэн гоо Жизель Бундхен өнгөрсөн долдугаар сарын 20-нд 40 нас хүрсэн. Алдартай супермодель маань амьдралын шинэ зорилгынхоо талаар хуваалцжээ. “Би амьдралынхаа шинэ нэгэн хуудсыг нээж, төрсөн өдрөө утга учиртай тэмдэглэхийг хүсч байна. Энэ өдрөөс миний 40 мянган мод тарьж байгаль дэлхийдээ талархах үйлсэд нэгдэхийг уриалж байна" хэмээн Бюндхен өөрийн инстаграм хуудсанаа бичжээ.

Жизель Бюндхен 40 мянган мод тарина

Жизель гэр бүлийнхээ хамтаар Амазоны ойг нөхөн сэргээх 40,000 ширхэг суулгац тариалах үйлсийг эхлүүлж байна. Эдгээр моддыг Амазоны бүсийн Вива Авида нэртэй ширэнгийг сэргээх хөтөлбөрт зориулах юм. Бразилд хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа ойг нөхөн сэргээх хөтөлбөр эхэлнэ.

 

Eagle.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.