Төмөр зам доогуур нүхэн гарц барьж эхлэв

2020 оны 07 сарын 29

Нарны зам, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замыг холбосон, төмөр зам доогуурх нүхэн гарцыг барьж эхэлжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд багтаан уг гарцыг барьж дуусгах аж. Үүний хүрээнд хоёр талдаа явган хүний зам, авто замын дөрвөн нүхэн гарц бүхий 14 метр өргөн, 238 метр урт авто зам барих гэнэ. Ингэснээр Нарны замын ачааллыг багасгахаас гадна Офицеруудын ордны тойргоор тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэх юм байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.