Настай эцэг эхээ дэргэдээ байлгаж асрахын тулд зоорийн талбайгаа итгэмээргүй засаж тохижуулжээ

2020 оны 07 сарын 29

Эцэг эхээ нас дээр гарсан хойно нь асарч тэтгэнэ гэдэг хүн бүрийн үүрэг. Харин энэхүү үүрэгтээ түүртэж, асрамжийн газар аваачаад өгөх, эсвэл арай бэл бэнчинтэй нь асрагч хөлсөлж, эцэг эхээсээ эгээтэй л ''зугтах'' шахам амьдардаг хүмүүс ч бас бий. Хорвоод муу хүмүүс байхад сайн хүмүүс түүнээсээ илүү байдгийг батлах нэгэн түүхийг хүүрнэе. 

АНУ-ын оршин суугчид болох Шон, Женни нар хөгшин эцэг эхдээ зориулан зоорийн талбайг засаж янзалж, тохилог сууц болгож өөрчилжээ. Тэд хэн нэгэн харь элгийн хүнээр эцэг эхээ асруулахыг хүссэнгүй. Өөрсдөө асарч, өдөр бүр уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэхийн тулд ийн шийдсэн байна.

Илүү өрөө суллаж өгөөд л эцэг эхээ оруулаад болчихсонгүй, харин жинхэнэ ахмадуудад зориулсан, уйдaхааргүй, маш тохилог болгож тохижуулжээ. Тэргэнцрийн тусламжтай хөдөлдөг эцэг эхдээ зориулж угаалгын өрөөнд нэмэлт тулгуур багана зэргийг хийжээ. Үнэхээр бүхий л зүйлийг бодолцож, зөвхөн эцэг эхдээ зориулан, тэдэнд тотьтой байхаар шийдлүүдийг тусгаж зассан байлаа. 

Хэн нэгний байшингийн зооринд амьдарна гэдэг тийм ч тухтай сонсогдохгүй байж мэднэ. Гэсэн ч Шон эцэг эхдээ зориулж үнэхээрийн тухтай агаад настнуудад зориулж хялбарчилсан сууц байгуулжээ. 

Эцэг эх нь Шоны төлөвлөгөөний талаар огт мэдээгүй байсан ба амьдрах газраа хараад баярлаж буй бичлэгийг та бүхэнд хүргэж байна. Үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан байгаа биз?

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.