Ашигтай өөх тос: Зураг болон бичлэгүүдээ интернетэд байршуулж баяжсан тарган бүсгүйн түүх

2020 оны 07 сарын 29

Илүүдэл жинтэй бүсгүйчүүд гуалиг туранхай бүсгүйчүүдэд атаархаж суудаг цаг өнгөрчээ. Хүн хүний сонирхол өөр гэдэг. Туранхай бүсгүйчүүдэд дуртай эрчүүд байхад махлаг, илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд дуртай эрчүүд ч байдаг ажээ. Тэдгээр эрчүүдэд зориулан өөрийн янз бүрийн дотуур хувцас, усны хувцас өмссөн хагас нүцгэн зураг болон бичлэгүүдээ интернетээр худалдаалж их хэмжээний орлогын эх үүсвэртэй болсон Хезел бүсгүйн түүхийг өгүүлье.

 

Хезел АНУ-ын Нашвилл мужид оршин суудаг бөгөөд 178кг жинтэй. Түүнийг бага байхад сургуулийнх нь хүүхдүүд үргэлж шоглож, ''үнээ'' хэмээн хочилдог байсан байна. Өдгөө 29 настай бүсгүй маань өөрийн хамгийн том сул тал гэж боддог байсан илүүдэл жин, тарган биеэрээ жилд 35,000,000 МНТ олж байна. 

 

Тарган эмэгтэйчүүдэд дуртай эрчүүдийг үзэгчдээ болгосон цагаас эхлэн Хезелийн өөртөө итгэх итгэл өсөж, хэзээ ч байгаагүйгээрээ аз жаргалтай байгаа гэнэ. Түүний оруулсан зураг бичлэгүүд дээр хайраа илчлэн сэтгэгдэл бичих хүмүүс ёстой л хар мянгаараа байдаг учир ийнхүү өөртөө итгэлтэй, жаргалтай алхах болсон гэнэ шүү. 

 

Хезел камерын өмнө үзэгчдийн хүсэлтээр хоол идэж, унжсан гүзээгээ алгадаж, базаж, сунгаж татах гэх мэтээр үзүүлбэр үзүүлдэг байна. Тэрбээр хоол идэх маш дуртай бөгөөд, хоол идэнгээ мөнгө олж байгаадаа ихэд сэтгэл хангалуун байдаг ажээ.

Харин түүний найз залуу түүнийг эрүүл байхын тулд жингээ хасах хэрэгтэй гэж хэлсэн ч тусыг эс олжээ. Тарган, аз жаргалтай байхыг хүсдэг бүсгүй цаашид уг алаа үргэлжлүүлэн хийсээр байх зорилготой гэнэ.

 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.