"Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдана. Төлбөр нэмэгдэхгүй"

2020 оны 07 сарын 29

2020-2021 оны хичээлийн жилд МСҮТ, их, дээд сургуулийн лекцийг 100 хувь цахимаар явуулахаар болжээ.

Харин дадлагын ажил, семинар, лабораторийн ажлууд танхимаар явагдах бөгөөд анги дүүргэлт 20 байх юм. 

БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх "Энэ хичээлийн жилд 150,000 орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Үүнээс бакалаврын хөтөлбөрт 120,000 орчим оюутан суралцана.

Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл хуралдан шийддэг. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй.

Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдаж эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээл танхимд хичээллэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.