Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ- ны ТНБД-аар томилогджээ

2020 оны 07 сарын 29

Засгийн газрын өнөөдрийн /2020.7. 29/ хуралдаанаар Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Түүнийг Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл  томилогдонгуутаа Н.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь 1979 онд төрсөн.  2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой, төрийн болон дипломат албанд 17 жил ажиллажээ.

Эх сурвалж: www.polit.mn        

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.