Хумсаа мэрэхээ болиход туслах 10 шалгарсан арга

2020 оны 07 сарын 30

Хумсаа мэрэх нь ариун цэвэр талаасаа ч, гоо үзэмж талаасаа ч буруу үйл юм. Стресс түгшүүр, уур уцаараас болж эсвэл зүгээр уйдсандаа хумсаа мэрдэг хүмүүс байдаг. Хүн өөрийн мэдэлгүй хийдэг зуршлуудаасаа салахад хамгийн хэцүү байдаг тул доорх 10 шалгарсан зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Хумсны хутгыг байнга биедээ авч яв.

Таны хумс тэгш бус, эсвэл хугарах гэж буй мэт сэмэрсэн бол хазахын оронд шууд л хумсны хутгаар ав. Дээрээс нь богино хумс мэрэх нь урт хумс мэрэх шиг тааламжтай байхгүй л болов уу. 

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Бээлий өмс эсвэл хуруугаа тойруулан боох хэрэгтэй.

Өөрийн мэдэлгүй хийдэг үйлдлийг зогсоохын тулд гартаа байнга бээлий өмсөж эсвэл хуруувч өмсөх хэрэгтэй.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Хуруунуудаа завгүй байлга.

Бид бүгд л өөр өөрсдийн гэсэн хоббитой. Тэднийгээ ашиглан хуруунуудаа завгүй байлгаарай. Юм нэхэх, оёх, зурах зэргийг туршаад үзээрэй. Бүр болохгүй бол гаран дээрээ суу, гараа халаасандаа хий.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Амаа ч завгүй байлга.

Аман дотор тань ямар нэг зүйл байвал хумсаа мэрэхээс болиулж чадна. Бохь зажил, гаа эсвэл хатуу чихэр хүлх. Хумсаа мэрмээр санагдах бүрдээ нэг балга ус уу.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Гашуун амттай хумсны будаг түрх.

Маш хүчтэй, удаан хугацааны туршид амтагдсаар байдаг гашуун хумсны будаг байдаг. Энэ нь хүний биед ямар ч хоргүй химийн нэгдэл юм. Хумсаа бүхэлд нь болон эргэн тойрных нь арьсыг ч уг будгаар буд. Өглөө болгон хумсаа будсанаар та сарын дараа гэхэд л огт хумсаа мэрэхээ больчихсон байх болно.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Гараа чийгшүүл.

Гарын тосыг байнга биедээ авч явах хэрэгтэй. Хумсаа мэрмээр санагдсан үедээ гаргаж ирээд гартаа түрх. Энэ нь өөрийгөө хумс мэрэхээс сатааруулахаас гадна гарын тань арьсыг булбарай, чийглэг байлгах давхар давуу талтай арга юм.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Хумсны хуурай хэрэглэ.

Халаасандаа, цүнхэндээ, гэрийнхээ өрөө болгонд нэг хумсны хуурай байршуул. Ингээд та хаана ч байсан хумсаа мэрэхийн оронд хумсны хуурай ашиглах боломжтой болж байгаа юм.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Резинен бугуйвч зүүж, хумсаа мэрмээр санагдсан үедээ анхаарлаа үүндээ хандуул.

Үнэхээр их мэрж, хазахыг хүсэж байвал резинен бугуйвчаа татаж  байгаад өөрийгөө ороолгож болно. 

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Утсаа оролдож, өөрийгөө сатааруул.

Бид утсаа ихэвчлэн нэг гараараа оролдож, нөгөө гарынхаа хумсыг мэрдэг. Тэгвэл та 2 гараар тоглодог хэд хэдэн тоглоомуудыг утсандаа татах хэрэгтэй. Ингэснээр таны 2 гар 2-уулаа завгүй болж хумсаа мэрэхээс сэргийлж чадна. 

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Санамж бичгүүдийг хаа сайгүй байрлуул.

Угаалгын өрөө, хөргөгчийн хаалга зэрэг газруудад хумсаа битгий мэр гэсэн сануулгуудыг бичиж наа. Та ингэвэл өөрийн зорилгыг мартахгүй.

 

10 Tips to Stop Biting Your Nails Once and for All

Би 20 жилийн турш хумсаа мэрсэн. Эцэст нь 2019 оны долдугаар сард / дээд зураг/ хумсаа мэрэхээ болиход туслах доорх аргуудыг хэрэглэж эхэлсэн бөгөөд 2019 оны арван хоёрдугаар сар гэхэд л / доод зураг/  энгийн хүн шиг хумстай болж чадсан. Өөрөөрөө ингэж их бахархаж байсангүй.

Эх сурвалж: ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.